8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын ээлжит 20-р хуралдааныг 11-р сарын 29-нд хуралдуулахаар тогтлоо

2018-11-15 11:50:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит 20-р хуралдааныг энэ 11-р сарын 29-нд хуралдуулахаар тогтлоо.

Дээрх хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас хотын Засаг дарга С.Батболдыг огцруулах талаар гаргасан шийдвэрийг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. Гэхдээ эхлээд Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэнэ. Нийслэлийн Засга даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэвч асуудлыг бид холбогдох журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны төгсөглд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцсэн юм. Нийтдээ 14 байршлын 55 824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлснийг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд дэмжив. Мөн

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа.

Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1618 ам метр талбай бүхий гурван давхар энэ барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж байгаа юм. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын засвар, ашиглалтыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК хариуцах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment