8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх 27 жилийн хугацаанд хэний ч зориглоогүй “ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-г хийж байна

2018-11-15 13:02:00

Эрх баригч намын дотоод зөрчил төрийн зөрчил болж хувирлаа гэх ойлголт өнөөдөр нийгэмд хурдацтай тархаж байна. Гэтэл яг бодит байдал дээр эсрэгээрээ. У.Хүрэлсүх олон жил улстөрд ноёрхож, одоо ч ноёлож буй том мафийг задлах гэж зоригтой том дуугарсан. Анх Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо ч тэрээр шударга бус зүйлстэй тэмцэнэ амиа алдахаас ч айхгүй гэж хэлж гарч ирж байлаа. Гэтэл өнөөдөр түүнийг ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй хамгаалж байна гэсэн зохион байгуулалттай мэдээллийг түүний эсрэг тарааж ард олны тархийг угаах ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа харагдана. У.Хүрэлсүх ЖДҮ-ээс зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр Б.Батзоригт хариуцлага тооцсон. Танхимын сайд нь ч өөрөө ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн. Дээрээс нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өчигдөр няцаалт мэдээллийг албан ёсоор өгөхдөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангуудын зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу зохих шалгалтыг явуулж байна. Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээсэн байдаг.

Бодит байдлыг зориуд мушгин гуйвуулсан явдал нөгөө том мафийн бүлэглэлийн зохион байгуулалттай ажил.  У.Хүрэлсүх үнэндээ бол шударга ёс,ард түмэн хоёроос өөр найдах зүйлгүй цаг дор Засгийн газрыг тэргүүлж суугаа. Тэрээр эх орноо зарчихсан луйварчидтай, 60 тэрбумынхантай, ЖДҮ-ээс зээл авсан нөхдүүдтэй бүгдтэй нь хариуцлага тооцох ажлыг буюу “ТӨРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эхлүүлсэн. Монгол төрийн хувь заяа, ард түмний эрх ашигийг нэн тэргүүнд тавьж, эх орноо харийнхантай нийлж амин хувьдаа завших үзэгдлийг зоригтойгоор таслан зогсоохоор ажиллаж буй. У.Хүрэлсүх тэр албан тушаал гээчийг чинь харин ч нэг сайн дураараа сайхан гэгч нь хүлээлгээд өгчихдөг ганц "хүнд гар" гэж түүнийг цоллох нэг хэсэг бий.

Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий Аудиторыг ЖДҮ-ээс зээл авсан гэдэг үндэслэлээр ажлаа өг гэсэн нь УИХ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа л хийж буйн илрэл. Энэ нь огт М.Энхболд ЖДҮ-тэй хариуцлага тооцоод У.Хүрэлсүх хамгаалаад байгаа явдал огт биш юмаа.  УИХ-аас томилогддог эрх мэдэлтнүүдийг Ерөнхий сайд бус Их хурлын дарга нь хариуцлага тооцдог парламентын засаглалтай ард түмэн. Иймээс дор бүрнээ хариуцсан ажилдаа чин шударгаар хандаж ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж дор бүрнээ ажлаа үргэлжлүүлэх нь  одоо хамгийн чухал байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Цэвэрлээд байсан юм биш өөрсдөө шуналаасаа болж байх аргагүй болоод
2018/11/22 49.0.218.65
Монгол
Онц сайн ... Эх орон сонгогч олноо доромжилсон амин хувиа хичээгч урвагч нарыг сэлэмдээд унага... Ард түмэн чинь нуруу нь тэнийж чөтгөрүүдээс салаг
2018/11/21 122.201.24.46
Зочин
Хүрэлсүх сайдаа зоригтой бай Энэ өөрчлөлтийг та хийхгүй бол хэн хийх юм Таныг унагах гэж луйварчид улайрч байна Таныг ард түмэн дэмжиж байна
2018/11/21 139.5.219.25
monkhbat
medeej tsewrelsen in deer demjij bn shvv
2018/11/21 203.91.115.44
batbaamaj tojilsuren
Цэвэрлэгээ зоригтой хийе таныг ард түмэн дэмжиж байна
2018/11/21 103.57.93.169
Зочин
27жилд цэвэрлэгээ хийх юм гарсан юм уу
2018/11/20 122.201.21.99
Ялалт
Ард түмэнтэйгээ нэгдсэнд баярлалаа Амжилт !
2018/11/20 210.90.179.109
Ялалт
Амжилт Ард түмний талд нэгдсэнд !!
2018/11/20 210.90.179.109
Amar
Amjilt husie. Daraa ni sanguud, 60 terbum geed l urgeljuuleerei
2018/11/20 202.131.248.250
Чукаа
Таныг дэмжиж байгаа шүү зоригтой намын цэвэрлэгээг хийж байгаад чинь амжилт хүсэё
2018/11/19 103.26.194.209
Чулуунбаатар
Хамгийн чухал Хүрэлсүх сайдаа бузар хуйвалдагч нараа мэдсэн болохоор шантарч болохгүй шүү Намд цэвэрлэгээ хмйх цаг нь болсон шүү энэ улс оронд тогтвортой шударга төр юу Юунаас чухал шүү ард түмэн
2018/11/19 103.26.194.209
Зочин
хулхи хурандааг уншив. цэргийн ерөнхий сургуулийг төгсөөд дэслэгч цолтой армиа хаясан. Армидаа үнэнч офицерууд л албаа хаасан. УИХ -д сонгогдсон Хүрэлсүх , хотын дарга асан Батбаяр гээд олон хулхи бий
2018/11/19 202.179.27.25
Торгон цэрэг
...Бие хайргүй зүтгэ,бие хамгаалагчаа сайн ажиллуул.../Хүрэл-Сүхбаатар/ минь...
2018/11/19 66.181.160.126
Анхаа
Хэний ч зориглоогүй цэвэрлэгээг хийж байгаад тань талархаж дэмжиж байгаа шүү ЕС амжилт бүр илүү цэвэрлье!
2018/11/18 202.9.41.7
Эх орний Цэрэг
Хулгайч нарт Сэлэм Тогмод хэрэгтэй Хүрэлсүх Баттулга хоёр бол хотоо хамгаалсан Монгол банхар Хулгайч нарт шүдтэй Аслан гэдгээ харууль Ерөнхийлөгчийн мэдэлд Монгол цэрэг би тэд тушаал хүлээж байна
2018/11/18 103.10.23.75
Б ,Ц
Монгол төрд үүрэлсэн гадаадын луйварчин нарын тэжээвэр ноход Монголоо гэсэн хүн бүрийг цөөвөр чоно мэт боргоож байдаг Элдэвээр муу хэлнэ яанз бүрээр муу хэлнэ үүндээн сонин сэтгүүлийг ашигална
2018/11/18 103.10.23.75
demjigch
yamarch zuil hereesee heterheer halij asgardag shuudee mongoliin tur hereesee hetertel davarlaa ard tumen tesehee bgaad duugarch bna odoo lbish bol dahiad diildehgui shuu uragshaa ard tumen mini
2018/11/18 64.119.16.209
Mima
Bugded n hariutslaga toodoh heregtei
2018/11/18 202.9.40.183
enkhee
hun bur uurt tohioldson hund surtal avilgiinhaa talaar il gargaj avilgachdiig shalguulah heregtei ajliinhaa gazar ariin haalgaar orj irsen tomchuudiin hamaatan sadang il bolgotsgooe
2018/11/18 64.119.16.209
enkhee
turiin ih tseverlegeeg hiih tsag ni bolson jiriin irged alham tutamdaa avilga heel hahuul turiin daramttai uchirch bna Hurelsuh harin huchguidchih vii dee mafiig zadlahad hun bur huchin zutgie
2018/11/18 64.119.16.209
B.Tuya
Huulia deedelj shudragaar handaj zorigtoi shiidver gargah tsag ni bolson.end bas gadniihnii bodlogo nuluu hamaaraltai gedgiig anhaarahad iluudehgui.
2018/11/17 112.72.11.103
gangaa
uneheer ih demjij b.gaa
2018/11/17 66.181.161.34
Амаржаргал
Ер нь бол зөв шүү. Хүрэлсүх сайд хэний ч дэмжиж ажил хэрэг болгоогүй нефть боловсруулах үйлдвэр бариулж байна шүү дээ .
2018/11/16 66.181.161.67
ардын хүүхэд
МОНГОЛОО бодоод улс эх ороноо эзэнтэй ард түмэнтэй гэдэгийг мэдрүүл орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болгооч ХҮРЭЛСҮХД АМЖИЛТ ЭРЧ ХҮЧ ЭР ЗОРИГ ХҮСЬЁ
2018/11/16 202.72.245.122
zochin
yagaad bolovsroliin uduridlagiin bolovsrolgui xuniig saidad taviad bailgaad bna mash ix asuudaltai xun bna ulsiin ajiliin shiidver udaashruuldag EBS-n surguulin zaxiraluudiig ixeer xalsan
2018/11/16 202.55.188.35
zochin
tseverlegee chin une yum bol Bolovsorliin saad Tsotsolmaag shuud xalax xeregtei bn!!ene xun ulsiin tusuvd iluu zardal gargaj bna jishee n bagshiin xugjiliin jurnal gej bagshid baidaggui
2018/11/16 202.55.188.35
зочин
нэгэнт эхэлсэн бол дуусгах хэрэгтэй бүх эрх нь чамд байна одоо л эс бол дахиад сэхэхгүй!
2018/11/16 107.167.107.24
зочин
нэгэнт эхэлсэн бол дуусгах хэрэгтэй бүх эрх нь чамд байна одоо л эс бол дахиад сэхэхгүй!
2018/11/16 107.167.107.24
Зочин
Одоохондоо ганц сайдыг өөрөөр нь өргөдөл өгүүлсэн ард түмнийг тэнэг гээд л бж бна да
2018/11/16 202.126.89.75
Зочин
Ямар цэвэрлэгээ хийчээд монголчууд хөөрөөд бгаам бол до
2018/11/16 202.126.89.75
Zochin
Amjilt.
2018/11/16 202.126.89.32
амжилт хүсье
ТӨРӨӨ авлигачид, 60 тэрбумын хэрэгтнүүдээс цэвэрлэж байгаад талархаж байна.
2018/11/16 103.26.193.36
Иргэн
Үнэхээр л энэ шоу биш үнэн бол сайн байна.гэхдээ юу л бол доо.Итгэл алдарчээ
2018/11/16 202.126.89.85
Сандаг
Өөрийнхөө л эрх ашгийг бодож байгаа удахгүй нөгөөдүүлээсээ дор шуналын тулам болно
2018/11/16 103.26.195.26
Narantuya
Mongoloo deerees ni tseberlej zub zamd ni oruulahad erunhii said taniig chadna gej naidaj bna. Tanid amjilt husie@
2018/11/15 202.9.43.148
аялагч
Мужик Сүх таныг дэмжиж байна.
2018/11/15 150.129.142.239
БАТ
ЖҮЖИГЧИН БААГИЙ
2018/11/15 66.181.161.111
Л
Амжилт дэмжих бна. Хамгийн гол нь амь насаа хамгаалаарай та
2018/11/15 66.181.160.74
Byambaa
Demjij bgaa shuu Minii tus shaardlagatai bol duudaarai gej
2018/11/15 64.119.21.44
Миеэбаба
Миеэ бол монголын төрийн толгойд гарсан идээ бээрт хатигны Гүлдийсэн хар толгой юм. Түүийн авч хаяж байж тэр төрийн бүхалбан байгууллагад орлгносон түүний гар хөл хулгайч нарыг шахаж зайлуулах ёстой
2018/11/15 64.119.25.7
Иргэн
Хүрэлсүхийг дэмжиж байна ..Амжилт хүсье ..
2018/11/15 103.212.119.236
L
Ene hunees hen bohir zavaan asuudal iig hunduj gargasan be hen ch hiigeegui
2018/11/15 64.119.20.100
зочин
шаардлага гарч ирж байна.бүр үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.улс орон цааш ч үгүй нааш ч үгүй зогисонго байдалд орчихсон шүү
2018/11/15 107.167.107.71
Зочин
байж болох усан тэнгүүд биш байгаасай
2018/11/15 202.179.25.69
Зочин
Засгийн газраа унагаж энэ тэмцлийг зогсоох гэсэн ханаж цадахаа байсан бэртэгчид байгааг монголчууд мэдэрч байгаа шүү Хэрэв энэ тэмцлийг зогсоох гэвэл та нар зүгээр л үхдэл болно гэдгийг мэдэхгүй ч
2018/11/15 202.179.25.69
Зочин
мэдэрч юу юугүй зад тавьж мэс барин идээ бээрийг нь шахахдаа тулж байсан нь жаахан ч болов намжиж харзнаж байх шиг
2018/11/15 202.179.25.69
Зочин
улам бүр бэтгэрч үсэрхийлнэ. Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээр аажим аажмаар энэ идээ бээрийг шахаж өвчнийг нь намжаах тал руу хандуулж байна. Ард иргэд бид хонгилын үзүүрт гэрэл гарч байгааг
2018/11/15 202.179.25.69
Зочин
Ийм нийтлэлийг ард иргэд хүлээж байсан. Монголд бугшсан идээ бээр ганцхан МАН-д байгаа зүйл биш бүх намд гарч ирсэн төр бүрд байсан. Одоо энэ идээ бээрийг гэртэй нь шахаж гаргахгүй бол улам даамжирч
2018/11/15 202.179.25.69
зориг
Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй Хүрэлсүхийг дэмжиж байна.
2018/11/15 64.119.19.71
Эгэл ардууд
Aрдын засгийн хүү минь тэмцээд бай цавчаад бай... Ард чинь эх орон эгэл ард чинь дэмжиж байна.
2018/11/15 202.126.89.132
зочин
Хүрэлсүх сайдын зоригтой бодлогыг дэмжиж байна. Зөв Зөв. Урагшаа тэмц
2018/11/15 66.181.165.209
Mjl
HURELSUH BISH BOL MI OVOGT JONHU JENKO 2 BOLHU ODOHONDO UR LIDER ALGA ENE ULSAD
2018/11/15 103.26.194.27
zochin
Ter tseverlegee chini haana baigaa yum haragdahgui baina Bat-Zorigoo chuluulchih tegeed haray
2018/11/15 103.212.118.25
Б.Бямбасайхан
Худлаа Гуцах аа болиочээ хүүр минь эээ
2018/11/15 202.179.25.253
Irgen
Hutsana biz. Yamar judaggui aimhai hulchigar biz dee. Bayarsaihaniig tsohisondoo aigaad zugtaa biz de. Tegeed gavyag ni dandaa uurtuu avch yaliig ni busddaa uldeedeg novsh
2018/11/15 202.126.89.169
Зочин
Хүрэлсүхийн захиалгаар магтан дуулагч нар нь ажиллаа хийж эхэллээ.
2018/11/15 202.21.106.101
Жирийн иргэн
Дэмжиж байна, тэгэхгүй бол улсаа ч худалдахаас сийхгүй толгойтой, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх, ёс зүйн маш их доройтолтой, нам гээч бүлэглэлийн залуучууд ихэслээ. Дарж ав. Ард түмэн чинь дэмжинэ.
2018/11/15 202.21.118.138
zocnin
намыг дотроос нь цэвэрлэж байж л ариусна үүнийг хийх хүнийг цаг үе өөрөө гаргаж ирдэг бүү айцгаа цэвэрших цаг үе нь болсоон үүнийг үүрэх аавын зоригт хүвгүүд олон байгаа төрийн сүлд өршөөг манын ахмад
2018/11/15 103.229.120.1
амжилт хүсье
Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Авлигачид, 60 тэрбумын М. ЭНХБОЛД тэргүүтэн төрд ажлах ёсгүй
2018/11/15 103.26.193.36
ha ha ha
ur iin daruulaad yaliig ni edluulehgui bol yamar yumnii tseverlegee bdiin
2018/11/15 66.181.161.32
зочин
Төрийн их цэвэрлэгээг дэмжиж бна амжилт хүсье
2018/11/15 122.201.21.18
Ард
Сайн байна, эрчээ алдахгүй шүү. Ард чин ард олон зогсоно
2018/11/15 103.111.68.3
Zochin
Hurelsuh saidiig demjij bn mongolin ard tumen bolon zaluuchuud
2018/11/15 66.181.182.225