8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Оюунгэрэл: 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна

2018-11-15 13:07:00

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 07-ны өдөр  Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгийг хийсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 29-нд болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан билээ.

 Тэгвэл яг одоо “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 13 настай охиныг харгис хэрцгийгээр хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд зохих хариуцлага хүлээлгэхийн төлөө тууштай ажиллахаа мэдэгдэж, энэ үйлсэд олон нийтийг нэгдэхийг уриалж  мэдээлэл хийлээ. 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэрэг гараад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч шийдэгдээгүй байгаа тул хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Мөн Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна” гэв. Мөн тус холбооноос шүүх хурлын ажиглагчаар оролцох хүсэлтээ өгчээ. Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шүүх хурал болох өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын гадаа тайван жагсаал хийх юм.

Дашрамд дуулгахад: Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь шинэ бодлого, үйл ажиллагааны хүрээнд аливаа хүчирхийллээс ангид байж, хүн бүр хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөө эерэг хандлагаар өөрийгөө, эргэн тойрноо өөрчлөх “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ”  олон нийтийн хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Олон нийтийн энэхүү аянд “Монолын өмгөөлөгчдийн холбоо”, “Монголын багш нарын холбоо” нэгдэж, орон нутагт давалгаалан үргэлжилж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮГИЙН ХЯЗГААР ДУУСЧИХЛАА
ОВООДОО БАС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО АМЬ ОРЖ ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ДУУ ХООЛОЙГОО ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ЗҮЙЛ. БИ ЭЭЖТЭЙ, ЭГЧТЭЙ, ЭМЭГТЭЙ ДҮҮ НАРТАЙ БАС ОХИН ҮРТЭЙ ЭЦЭГ ХҮН. ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭ
2018/11/16 66.181.160.45
nymaa
Xun durct aluurtchidiig mash xatyy shiitgex ectoi baixad, 1-2 jileer shiitgex tyxai yarigdaj baina gedeg uu bolj bainaa. Shuuxiin zugees tiim zuil araich yarigdaagui bailgui dee. Xatyy shiitgeee!
2018/11/15 202.179.27.181