8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

2018-11-16 09:14:23

Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр орой өргөн мэдүүллээ.

Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

  • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
  • 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
  • 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
  • 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
  • 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
  • 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар аль нам руу жирийх бол ккккк?
2018/11/16 66.181.177.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment