8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орхон аймагт ажиллаж эхэллээ

2018-11-16 10:26:52

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, хяналт шалгалтын ажлын зорилго, чиглэлийг танилцуулав.

Ажлын хэсэг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль, орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газар, Гаалийн газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн аудитын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, мөн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна.

Түүнчлэн орон нутгийн аудитын байгууллагатай хамтран төрийн байгууллагуудын төсөв, санхүү, худалдан авалтын үйл ажиллагаанд шалгалт хийнэ.

 Ажлын хэсэг тус аймагт ажиллах хугацаандаа иргэдээс ирүүлсэн, гомдол мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээ авах юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ззззззз
ЗА НААД БАТЛУТ ,ТҮВШИН ЖАРГАЛ 2 -Ч ГАЛЗУУРЧ БГАА ШҮҮ ,АРХАНГАЙНХАН ТЕНДЭР АВДАГ БОЛСОН,ПҮРЭВЛХАГВА,БАТТҮВШИН 2 ОРХОНЫГ ИДЭЭД ДУУССАН
2018/11/16 66.181.160.117
зочид
АТГ-н шинжээч нь маш өндөр мэдлэгтэй мэргэшсэн туршлагатай нас тогтсон хариуцлагатай хандлага бүхий хүн байх ёстой нас хүйс хамаагүй юм байна гадны жишгээр бол ийм байна. манайд улс төржөөд хөгийн юм
2018/11/16 202.21.97.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment