8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш ажлын өдөр тул цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ

2018-11-16 13:50:00

Арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гарагт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож бүх нийтээр амарсан учир 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амарч, тус ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-нд ажиллах шийдвэр гаргасан юм. 

Уг шийдвэрийн дагуу маргааш аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын өдрийн хуваариар ажиллана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment