8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн дундаж орлого өсчээ

2018-11-16 15:05:00

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 (10.2%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл,

300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 (6.1%) мянга,

300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 (14.3%) мянга,

500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 (29.1%) мянга,

2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 (11.0%) мянга байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dorj
ard tumen turaaaldaa hurch bhd yu bicheed baigaan boldoo
2018/11/16 202.126.89.252
  • Recent
  • Most Read
  • Most Comment