2018 оны чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Мөнхбатын Хишигмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд үнэхээр харамсалтай ялагдал хүлээлээ.
Тэрбээр Бухарестэд 1/8 шигшээд тэмцээнийг зохион байгуулагч орны Анна Симона Буйбарыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Унгарын Николетта Смолкаг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикавад 0:2-оор ялагдан билээ. Тэгвэл дөнгөж хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Александра Жунис Глаудет 5:6-гоор тун харамсалтай ялагдав. Манай бөх Сэм авгын бөхийг 5:2-оор илүүрхэж явсан ч цаг дуусахаас найман секундын өмнө өрсөлдөгчдөө давхар хамуулан дөрвөн оноо алдаж, гартаа байсан медалиа эцсийн мөчид алдлаа.
М.ХИШИГМАА гартаа байсан медалиа эцсийн мөчид алдлаа
2018-11-16 16:40:00