8o
Улаанбаатар хот
mobile menu

Увсын ТӨХК-ийн захирал 102 сая төгрөгийн “Ланд крузер 200”-г 6.6 саяар худалджээ

2018-11-17 10:52:00

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан “Ланд крузер 200” маркийн авто машиныг 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалджээ

Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 05-50 УВА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан.

Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 13-83 УВА улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagaa
Uvsiinhnii shunal baragdahgui ee
2018/11/19 202.9.41.28
Туг тахиж сор залая.
АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД НЭГ ӨДӨР МОНГОЛ УЛСЫГ ХЯТАДАД МЯНГАН ДОЛЛАРААР ХУДАЛДЧИХСАН БАЙХ ВИЙ ДЭЭ.ХУДАЛДАХААСАА НЬ ӨМНӨ УСТГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
2018/11/18 202.9.42.197
zochin
Dansnii ynelgee shahaanii yne .Ebderehii baisan ch tiim ynetei bna. Anh haanaas absaniig olj togtoo.
2018/11/18 104.205.231.43
zzzzzzzzzz
Мөнхбатын 3 тэрбумаар авсан байрыг шалгаач ээ. хувьдаа нэг ч компанигүй хүн хаанаасаа ийм их мөнгөтэй болдог байна аа. энэ бол цэвэр хулгайн мөнгө
2018/11/18 202.21.102.138
zochin
ATG sport zagaslaliin adil butsaaj tavihgui buruutai etgeeded hariutslgaga huleelgeh boltugai. Terbum 300 sayaiin hereg yu bolov. Suuldee holbogdogch etgeed gem buruugui bolood tsagaadsan bishuu.
2018/11/17 202.179.31.125
pizda
Yanadaa mongolcnuud mine
2018/11/17 202.126.89.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment