8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо

2018-11-18 11:00:00

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 62 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртжээ.

С.Цэрэнчимэд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан аж. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар шагналын тавцанд зогссон юм.

Мөн тэрбээр дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болов. С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байсан юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл