8o
Улаанбаатар хот
mobile menu

Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ

2018-11-18 11:10:00

Архидан согтуурсны улмаас гэр бүлийнхээ гишүүдийг хөнөөсөн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-17-нд шилжих шөнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ болон ахынхаа зургаан настай хүүг хутгалж, амь насыг хохироосон ноцтой хэрэг гарчээ.

Уг хэргийг үйлдсэн этгээд өөрийгөө хутгалаад эмнэлэгт очоод нас баржээ. Одоогоор хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд архидан согтуурсны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл