8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ-наас Вифeрон лааны асуудлаар мэдээлэл хийнэ

2018-11-19 09:08:55

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:45 цагт: “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан арга хэмжээ НЭМҮТ-ийн II давхарт болно.

10:00 цагт: МҮЭСТО-нд "Ногоон гэрэл цагаан шугам 2018" тэмцээн жилийн тэмцээн болно.

10:00 цагт: Альфа зочид буудлын хурлын танхимд Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар МҮЭХ, ОУХБ хамтран "Хөдөлмөрлөх эрх ,суурь зарчмууд" сургалтыг зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10:00 цагт: Туушин зочид буудалд "Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институын талаарх судалгаа" тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах уулзалт болно.

11:00 цагт: ШЕЗ-өөс өөрийн байрандаа "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Драгон” төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий "Хүртээмжтэй орчин-Загвар дүүрэг" хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: ЭМЯ-наас өөрийн байрандаа Вифeроны асуудлаар мэдээлэл хийнэ.

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд

09:00 цагт: "Эрх зүйн сургалт,сурталчилгаа бэлтгэх аргачлал, түгээх нэгдсэн арга зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.
13:00 цагт: “Бэлгийн хүчилхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх нь” өмгөөлөгчдөд зориулсан сургалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл