8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг маргааш нээнэ

2018-11-19 10:37:13

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд түр зогсож, завсарлахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн уулзвараас хойш чигт Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг маргаашнаас эхэлж/11.20/ ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон байна.Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл