
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн уулзвараас хойш чигт Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нээхээр боллоо.Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.



