8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат: Миний туслахын биед халдсан хэргийг хуулийн дагуу шалгуулж үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэнэ

2018-11-19 15:01:00

Улсын Их Хурлыг тараах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Би Засгийн газрыг огцруулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор миний зөвлөхийн биед халдсан байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн. Өчигдөр энэ мэдээллийг би авсан. Амралтын өдөр над руу залгаад туслахыг биед халдаж гэмтэл учрууллаа. Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн мэдээлэл ирсэн. Би очиж уулзахад туслахын биед халдаж гэмтэл учруулсан байсан. Засгийн газрыг огцруулах асуудлаар ойрын үед надад болон миний гэр бүлийн хүрээллийн хүмүүсийг заналхийлэх зүйл ажиглагдаж байна. Түүгээр ч зогсохгүй ажлын хамт олон, туслахын биед халдсан хэрэг гарлаа. Энэ хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн.  Шалгуулж үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ыг тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ саналыг дэмжиж, гарын үсгээ зурна гэж зарим гишүүд илэрхийлсэн. Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй гэдгээ харуулсан. Тийм учраас би Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын гишүүд хариуцлага алдаж ирсэн. Хариуцлага алдсан сайд, гишүүдэд хариуцага тооцож  чадахгүй байна.  Томилсон сайд, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ огцрох хэрэгтэй. Энэ бол хэдэн улстөрчдийн эрх ашгаар шийддэг зүйл биш. Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурах зуруулах ажлаа өнөөдрөөс эхлүүлнэ. Ийм учраас би Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зурсан.  Б.Бат-Эрдэнэ, Х.Баатарбилэг гишүүн миний өрөөнд орж ирж, УИХ-ыг тараах бичиг гарын үсэг зурна гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр төрд итгэл ард иргэдийн итгэл алдарч байна. ЖДҮ-ийн сангийн зээлийн асуудалд олон нийтэд дургүйцэж байна. Хэрвээ УИХ Засгийн газартай, сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас тарах шаардлагатай" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл