8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарны замаас Олимпийн гудамж руу ороход дараах ТҮР ЗАМААР зорчино

2018-11-19 16:58:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн бямба гаригт /2018.11.17/ “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцаж, энэ үеэрээ өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэсэгчлэн нээхийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл Нарны замаас Олимпийн гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг маргаашнаас буюу арваннэгдүгээр сарын 20-ноос 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түр нээхээр болжээ. 

Жолооч нарт анхааруулахад зорчих хэсгийг түр нээсэн хугацаанд Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэхээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ. (Дээрх зурагт Түр зорчих хэсгийн зөвшөөрөгдсөн хөдөлгөөний харуулав).

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн тухайд ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн ажил нь 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьжээ.

Түүнчлэн "Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна" гэж хотын дарга ярьсан. Төлөвлөгөөний дагуу бол тус гүүрийг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл