Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва анд нөхрөө эргэсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатыг тухайн үед Япон улсад багагүй хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа, харийн нутагт эмчлүүлж байгаа нөхөртөө сэтгэлийн дэм өгөхөөр Япон Улсыг зориод ирсэн талаар тус мэдээлэлд дурдагдсан байсан. О.Чулуунбат зөвлөх тухайн үед хоолойны хорт хавдараар Япон улсад хүнд хагалгаанд орж, бие нь сайнгүй байсан юм. Хагалгааны дараах нь түүний биеийн байдал сайжирсан хэмээж байсан ч бие дахин чилээрхсэн талаарх мэдээлэл ирлээ. Түүний биеийн байдал маш хүнд байгаа талаар намыхан нь дурслаа. О.Чулуунбатын монголын урдаа барьдаг банкируудын нэг гэдэг. Тиймдээ ч Монгол банкыг чамгүй олон жил удирдаж, эдийн засгийн бодлогыг тодорхойлцож явсаныг хэн хүнгүй мэдэх билээ.