8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын талаас Гашуунсухайт боомтоор нүүрс татаж эхэллээ

2018-11-20 09:00:00

Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас нүүрсний таталт хийж эхэлсэн талаар шинэ мэдээлэл ирлээ.

Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаагаа мэдэгджээ.

Нэг машиныг шалгахад ойролцоогоор 30-40 минут зарцуулж байгаа аж.

Нүүрс таталт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл