8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нэхүүл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-11-20 09:17:30

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд АТГ болон Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд-Мэргэжлийн ёс зүй” интерактив сургалт зохион байгуулна.

09:00 цагт: ХНХЯ-нд "Ирээдүйн ажил мэргэжил" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:30 цагт: ХХААХҮЯ-нд “Органик бордоо” тариаланчдад зориулсан сургалт болно.

10:00 цагт: “Туушин” зочид буудалд "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" сэдэвт танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал болно.

10:00 цагт: ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Монгол бичгийн кодчилол - 2018" хурал болно.

10:00 цагт: “Сонгинохайрхан Outlet” төвд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг таницуулах арга хэмжээ болно.

10:00 цагт: Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаврын тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

12:00 цагт: Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форумын нээлт болно.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: СЕХ-ны дугуй зааланд "Шударга түшээ мөн үү" цуврал нээлттэй сонсгол болно. Сонсголд улс төрийн намууд, Генерал Ж. Баатар, Б.Хурц, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар оролцоно.

14:00 цагт: “Туушин” зочид буудалд Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болно.

14:00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурал" болно.

Төрийн ордонд
 

  • 09:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
  • 10:00 цагт: “Иргэний танхим”-д “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” нээлттэй хэлэлцүүлэг болно.
  • 11:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
  • 14:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл