Улсын Их Хурлыг тараах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийсэн юм. Мөн тус мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан туслахын биед халдсан талаар мэдээлэл өгч, хуулийн байгууллагад шалгуулна хэмээн мэдэгдсэн билээ. Тодруулбал, Тэрбээр "Би Засгийн газрыг огцруулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор миний зөвлөхийн биед халдсан байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн. Амралтын өдөр над руу залгаад туслахын биед халдаж гэмтэл учрууллаа. Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн мэдээлэл ирсэн. Би очиж уулзахад туслахын биед халдаж гэмтэл учруулсан байсан. Засгийн газрыг огцруулах асуудлаар ойрын үед надад болон миний гэр бүлийн хүрээллийн хүмүүсийг заналхийлэх зүйл ажиглагдаж байна. Түүгээр ч зогсохгүй ажлын хамт олон, туслахын биед халдсан хэрэг гарлаа. Энэ хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн. Шалгуулж үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдээлэл хийсэн. Тэгвэл тус хэргийн талаар үнэн бодит мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх З өнгөрсөн амралтын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоёр үл таних этгээдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, зодуулсан байна. Ж.Мөнхбат гишүүний яриад байгаа шиг улс төрийн зорилгоор бус хувийн таарамжгүй харилцаанаас болж, бусдад зодуулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "худал" мэдээлэл тараажээ
2018-11-20 09:43:07