8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Наранхүү “эрдэнэ” мэт эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөн үү

2018-11-20 10:29:45

Өнгөрсөн жил АТГ-аас сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, олон нийтэд танилцуулсан. Тодруулбал,  төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан билээ. Эдгээр нэрс дотор эрхэм төрийн түшээ бүсгүйчүүдийн нэр багтаж нэлээд шүүмжлэл хүртсэн. Тодруулбал, уг жагсаалтад  УИХ-ын шүүн Агваанлувсангийн Ундраа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэр багтсан байсан юм. Мэдээлэл гараад жил болсон ч өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг зээл төлж, албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүнБ.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө" гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Дүү маань болохоор "Чи чадах юм уу" гэсэн нүдээр хардаг. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө хүнийг "Байж бай" гэчихээд шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудах аа анзаарч баймаар юм байна" хэмээн бэл бэнчингээ гайхуулж, түмэн олныг доромжилсон.Тэгвэл Б.Наранхүү гишүүн та дүүгээ анхаархаас гадна “эрдэнэ” мэт эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөн үү. Төрсөн эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөний дараа дахин төрийн ордонд мэдээлэл хийх биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Сурчихаад ирээгүй нөхдийг бодвол улсаа хөгжүүлчих гээд л явж байгаа нөхөд биш үү
2018/11/20 202.131.227.82
иргэн-2
төрийн сангийн зээлийн журамд баян хүн хамрагдахгүй гэсэн заалт байгаа юу журмын дагуу төгсөж рээд төрийн байгууллагад ажиллаж байгаа бол хөнгөлөлт, чөлөөлөт байдаг санагдахын хууль, журам зөрчсөн үү
2018/11/20 183.177.106.67
Наранхүү+Саранчимэг
Эгч дүү бид хоёр болон бусад ЖДҮчид Монголыг цөлмөж дуустал ард иргэд тайван байгцаа кккк.
2018/11/20 64.119.18.1
иргэн
ЖДҮ-гээс авах хэмжээний төсөл мөн үү гэдэгтээ л тэр зээл буруутаж байгаа л даа,энэ хуралдаа суудаггүй аархуу эр энэ хөөрхөн эгч эрдэнээ одоо санах байлгүй дээ
2018/11/20 202.179.24.57