8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-г жагсаал хийхийг хориглосон учраас ээжүүд, эмэгтэйчүүд та бүхнийг сошиал орчинд нэгдэхийг уриаллаа

2018-11-20 11:45:00

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 2017 оны 8 сарын 23нд  “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Баянзүрх Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд  2018 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр гаргасан  боловч шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэсэн мэдэгдэл ирсэн байна.

Мөн тус шүүх хурлын үеэр эмэгтэйчүүд нэгдэж тайван жагсаал хийх хүсэлтийг дүүргийн Засаг Даргын Тамгын Газар хүргүүлсэн гэтэл цагдаагийн болон төрийн хамгаалтанд байгаа газарт жагсаал цуглаан хийхийг хоргилосон гэдэгш хуулийн дагуу зөвшөөрөл олгосонгүй.

Иймд эмэгтэйчүүд ээжүүд та бүхнийг сошиал орчинд нэгдэж  бяцхан охины шүүх хурал хуулийн дагуу явагдаж гэмт хэрэгтнүүдийг зохих хуулийн хариуцлага хүлээлгэх шудрага үнэний төлөө “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ”-ийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдээс Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох амьд явах эрхэнд, тэр тусмаа насанд хүрээгүй 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдийг ял шийтгэлээс хэлтрүүлэх, хөнгөрүүлэх нь нийгэм дэхь шударга ёсны үнэлэмжид сөрөг муу нөлөөтэйг зориуд анхааралдаа авч хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга, хатуу шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна!

-Хэвлэл мэдээллийг бид хүчирхийллийг хүчгүйдүүлж аливаа мэдээлэл, зар сурталчилгаанд мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг хандаж ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

-Монгол хүн танаас хэн нэгэнд үг хэл, үйлдлээр шууд болон шууд бусаар хүчирхийллийн аливаа хэлбэр илрэх тохиолдолд ХҮЧГҮЙДҮҮЛЭН зохих арга хэмжээ авах, цагдаа хуулийн байгууллагад мэдээллэж байхыг хүсч байна.

-Бүх шатны боловсролын байгууллага, багш нараас хүүхдийн хүмүүжилд нэн тэргүүний ач холбогдол өгч хүн болох, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд сургалтаа чиглүүлэхийг хүсч байна. 

-Эцэг эхчүүд та бид өөрсдөөсөө эхлэж үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд цаг гарган, бодитоор анхаарч  хүүхдүүд, тэр дундаа хөвгүүдээ зөв төлөвшил, зөв зан үйлд үлгэрлэн сургаж ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ олон нийтийн хөдөлгөөнд нэгдэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл