8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Улаан: Засгийн газар огцрохгүй

2018-11-20 11:46:00

Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Тэд Засгийн газрыг огцруулах хэд хэдэн шалтгаан бий гэдгийг онцолсон.

Тухайлбал,  ЖДҮХС-гаас  тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдэл бүхий хүмүүст нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгосон асуудал , Ерөнхий сайд нь Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тухайгаа УИХ-ын чуулган болон бусад хурал, цуглаан дээр илэрхийлж, иргэдийг жагсаалд уриалах зэрэг буруу үйлдэл гаргасан. 

Оффшор бүсэд хөрөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг эх оронд эгүүлэн авч ирэх чиглэлд Засгийн газар тодорхой алхам хийгээгүй. Төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан, гадаадын тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхам хийхгүй байгаа зэрэг нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байгаа юм” гэсэн юм. 

Тэгвэл Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад " Засгийн газрыг огцруулах асуудлаар одоогоор тодорхой шийдвэр, шийдэлд хүрээгүй байна. Засгийн газрыг огцруулна, дараагийн Засгийн газрыг байгуулна гэх мэдээлэл хаанаас ямар зорилгоор гарч ирсэн нь тодорхойгүй байна. Энэ асуудалд ул суурьтай хандаж, дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Хамгийн гол нь улс эх орны эрх ашиг, ард түмний санал, үзэл бодлыг хүндэтгэн үзэж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс Засгийн газар огцрохгүй байх.  Би дахин хэлье энэ асуудалд ул суурьтай хандах ёстой" гэв. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар АН руу жирийлгэвэл яанаа кккк?
2018/11/20 64.119.18.1
hehhe
hehe
2018/11/20 66.181.165.101
ичиг
Албан тушаалын агуу шунал гэж бас байх юмаа, 1,5 жил сайдын сэнтийд залрах мөрөөдлөө барьж дийлсэнгүй
2018/11/20 202.72.245.122