8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн төвд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав

2018-11-20 14:02:10

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.

Энэ тухай Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумараас тодруулахад, "Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн. Тийм учраас болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот дотор мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хориглож байна" гэв. 

Дээрх захирамжийн биелэлтэд аймгийн Цагдаагийн газар хяналт тавьж ажиллаж буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл