8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж байцаагаагүй

2018-11-20 14:26:32

Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурснаа өргөн барьж, улс төрийн хүрээнд зөрчил ихтэй байгаа. Энэ цаг үед АТГ-аас УИХ-ын зарим гишүүд, сайдууд болон гэр бүлийн гишүүдийг нь ЖДҮДС-гийн асуудлаар дуудаж байцаалт авсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.

АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан. Мөн сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.Батзоригоос өөр ямар нэгэн УИХ-ын гишүүдийг одоогоор дуудаж байцаалт аваагүй байгаа болно. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Прокурорын хяналт дор явуулж байна.

Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ыг улс төрийн үйл явдал дунд хавчуулах, нэр холбох, үйл ажиллагааг нь саармагжуулах элдэв санаа зорилготой мэдээ, мэдэгдэл тарааж байгааг эрс эсэргүүцэн үүгээр үгүйсгэж байна.Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэх болно" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mlg
yagaad gishuudiig shalgahgui tsag aldaad bgaan uym boloo
2018/11/21 36.236.76.51
Mjl
AT G AJLA HIJ CHADAHGUI BAINA URUGDLO UGOD GARTSGAAA
2018/11/20 103.229.121.163
иргэн
иймэрхүү худлаа инээд алдсан баагийнуудыг үндэс сууриар нь солихгүй бол энэ төрийн бузар булайг илчлээд шүүгээд шалгаж чадахгүй,эд бол худалдагдсан хүн хогнууд
2018/11/20 202.179.24.57