8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улайдаггүй" Ундармаа

2018-11-20 15:27:44

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүн дотор Б.Ундармаа муухай харагдаж байна.Өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлдэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “wellmart” сүлжээ дэлгүүртэй түүний сэтгэл дундуурхан л байдаг бололтой. УИХ-д анх удаагаа суусан Б.Ундармаа ЖДҮ сангаас зээл авсан нь ил гарсанаас хойш төрөөс авсан бүх хөрөнгөнүүд нь даган задарч жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болохыг олон нийт мэдэж аваад байгаа.

  • 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 7,6 тэрбум төгрөг авч. Түүнийхээ талыг “Капитал”банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжиж жижиг оёдлын, гар урлалын төслүүдийг 7 хувийнхүүтэй 2 жилийн хугацаатай олгодог журамтай. Ингээд 2 жилийн хугацаатай гэрээ 2017 оны 9 сард дуусч, 2018 оны 3 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа. Мөн аудитын шалгалтаар 7,6 тэрбумын 50 хувийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдчихсон байна.
  • С.Чинзориг НХХ-ийн сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг “Капитал” банкнаас авах тухай ярьж эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихлаа.
  • Б.Ундармаа гишүүн өөрийн 100 хувийн эзэмшлийн хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” ХХК-иараа ЖДҮ сангаас 700 сая төгрөг авсан.
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас 131 тэрбум
  • Хөгжлийн банкнаас 51 тэрбум
  • Жайка төслөөс 12 тэрбум
  • Нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум төгрөгүүдийг өөрийн “Капитал” банкаар дамжуулан авсан байгаа юм. Иймд улстөрчийн биш хувийн эрх ашигтаа хөтлөгдөн улс орны тогтворгүй байдалд уриалсан гишүүнийг Улайдаггүй Ундармаа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Undarmaa sogtuu tolgoi boli oor umaa. Shorond nasaar ne horih heregtei
2018/11/24 124.67.21.74
зочин
мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон хүн юм. ийм хүн төрөө худалдана. төр гэж ямар учиртайг ч мэдэхгүй ийм хүнийг сонгож л байдаг
2018/11/21 107.167.109.67
ard
хошийн новш минь зайл
2018/11/20 103.57.93.128