8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэд сайдын албан тушаал нь хүний аминаас ч үнэтэй юм байна

2018-11-21 09:25:00

Булганы МАН-ын дарга,”сахал” хэмээх Ж.Бат-Эрдэнэ анх МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөр дамжин улстөрд орж ирж байлаа. Түүнийг эерэг, ёс зүйтэй улстөрч гэх имиж нэг хэсэг дагалдсан. Харин ЗТХ-ийн сайд хийж,бууснаас нь хойш уг эерэг дүр түүнээс хийсэн одож байх шиг байна. Өчигдөр өөрөө танхимд нь ажиллаж байсан Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурснаар юун эерэг, юун шударга,юун ёс зүйтэй Бат –Эрдэнэ л болов. Албан тушаалын төлөө арчаагаа алдана гэгч л болов.

Түүнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байх үед яамных нь газрын дарга залуугийн алтан амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан. Бүр гэгээн цагаан өдрөөр ажлын байран дээрээ нэг газрын дарга нь нөгөө даргынхаа гарт алтан амиа алдсан уг хэрэг тус яам, салбарыг удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэтэй шууд холбоотой. Яам, салбараа зөв удирдаж,зохицуулж, ёс зүйн хэм хэмжээг сахиж байсан бол хайран сайхан залуу амиа алдахгүй, 40 ч хүрээгүй залуу эмэгтэй бэлэвсэрхгүй, дөрвөн хүүхэд өнчирч үлдэхгүй байлаа. Хэрвээ ёс зүй сахидаг улсад бол салбар,яамыг удирдаж байсан албан тушаалтнууд зүгээр нэг огцроод үлдэхгүй, уучлалт гуйгаад улстөрөөс бүр явах байсан.

Харин Ж.Бат-Эрдэнэ тэгсэнгүй.Тэгсэнгүйгээр барахгүй, өөрөө дээрх аймшигт хэрэгт хариуцлага хүлээсэн гэж огцорчихоод, одоо болохоор огцорсныхоо хариуг авч байгаа мэт өөрийн ажиллаж байсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зураад байж байдаг. Энэ улстөрд ойлгохгүй олон юм болж байгаагийн нэг нь чухам энэ Ж.Бат-Эрдэнийн үйлдэл.

УИХ-ын гишүүн,мөн л огцорсон бүлгийн дарга Д.Хаянхирваа наана нь “Хүрэлсүхийн Засгийн газарт хүн амины хэрэг гарсан учраас огцруулна” хэмээн бачимдаж байхад түүний ард мөнөөх хүн амины хэргийг гарах нөхцөлийг хааж,сэргийлж чадаагүй сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь зогсож байх. Монголын ард түмнийг ингэж тохуурхаж болох уу?

Эсвэл ард түмнийг цагаан цаас,түүн дээр юу ч бичиж болно гэж бодоод байна уу? Ж.Бат-Эрдэнэ хэрвээ яаманд нь хүн амины хэрэг гарчихаад өөрөө огцроогүй байж байсан бол Засгийн газрыг огцруулахын эсрэг явахгүй байжээ. Түүнд сайдын албан тушаал хүний аминаас ч үнэтэй юм байна. Бас сайдын албан тушаал Монголын төр,улс орны хувь заяа,улстөрд орж ирсэн МАН-ынх нь эрх ашгаас ч илүү ажээ. Ийм л арчаагүй нэгэн нөхөр МАН-д шинэчлэл гэж гарч ирчихээд одоо бас шударга дүр эсгэн явах нь ёстой л инээдэм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд Хүрэлсүх сайд арай илүү буруутай л юм шиг байна гэж харагдаад болохгүй л байна даа,
2018/11/24 64.119.24.48
alzagnyyr
Unuu yed hybirdgyi hyn baibl olood.ir 1000nogoon ugii hyn myylah don tydsan nohdoo
2018/11/24 139.5.217.61
Иргэн
ЗГ огцорсноор сайн юм болохгүй. Илүү сайн энд алга. Эхний ээлжинд УИХ-ыг тарааж Миеэг зайлуулах хэрэгтэй. Эс тэгвээс авилгын сүлжээ улам өргөжинө.
2018/11/22 202.9.43.61
Зочин
Дараагийн засагт горьдоод байгаа юм байна л даа. Засгийн газраа унагаасны гавьяа юунд байна? Нэмэгдэхүүний байрлалыг солихоор нийлбэрийн чанар өөрчлөхгүй шүү дээ.
2018/11/21 202.126.89.80
Dorjgotov
bag n huurch. bna. esyoi. dulzen. mon bna
2018/11/21 66.181.181.25
Zochin
Gaigui hun gj bodson umcan 27 d orson baihaar gaihlaa shv
2018/11/20 202.9.43.32
bugs doloogch
ene nuhuriig ovoo er gej bodson Itgelt bayn shig huvirdag nuhur bna.Mi -n bugsiig doloohgui bol tod manlai bolj chadahgui.udahgui ergeed Hurelsuh-n bugsiig doloono.
2018/11/20 122.201.31.179
бао бао
Дүлзэн шиг пязда байна даа.
2018/11/20 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment