8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны үнэ нэмэгджээ

2018-11-20 17:55:00

Үндэсний статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаарх судалгааг гаргадаг. Тэгвэл энэ сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.6 хувиар өсч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.1, үхрийн ястай махны үнэ 2.2 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.7 хувь, ямааны ястай махны үнэ 5.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан гэж гарсан аж. Түүнчлэн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6765 төгрөг, үхрийн /ястай/ мах 8020 төгрөг, үхрийн цул мах 9350 төгрөг, адууны /ястай/ мах 5800 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв.

Харин гурилын үнэ өмнөх сар болон өмнөх долоо хоногоос өөрчлөлт ороогүй байна. Мөн будаа, элсэн чихрийн дундаж үнэд өөрчлөлт ороогүй байна.

Хүнсний ногооны дундаж үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 11.5 хувь, байцааны үнэ 0.2 хувиар өсч, луувангийн үнэ 2.1 хувь, хүрэн манжингын үнэ 1.2 хувиар буурсан бол сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногоос луувангийн үнэ 3.6 хувь, байцааны үнэ 2.5 хувиар буурсан бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 1.0 хувь, элекстер /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Өмнөх долоо хоногоос /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн бол бусад төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл