8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, МЭХ эхчүүд эмэгтэйчүүдийг сошиал орчинд нэгдэхийг уриаллаа

2018-11-20 18:40:00

Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй.
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун...
Цасан дунд тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар үүл модны оройд өлгөөтэй.
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй.
Зугаалж яваа бүсгүйн шингэн инээд
Зуны амьсгал шиг ойд гэнэт тархав.
Хүсээгүй зун ирчихэв үү гэж цочсон мэт
Хүйтэн цас мөчрөөс хийсэн унав.
.. хэмээх эрхэм найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай 1975 онд тэрлэсэн "Өвлийн ойд"  шүлгээр өнөөдрийн “Монголын нэг өдөр” тоймоо эхлүүлье. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

М.Энхболдыг хамгаалж, У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй танилц

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн даргын суудлаас огцорсон Д.Хаянхярваа сэтгүүлч нарын өмнө мэдэгдэл хийхдээ хөмхий зууж байгаад “Одоо би Засгийн газрыг огцруулна. УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна” хэмээн мэдэгдсэн.  УИХ-ын дарга, МАНАН-гийн загалмайлсан эцэг гэгдэх М.Энхболдыг өмгөөлж, хамгаалахын тулд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буулгаж, МАН-ын даргын сандал ширээнээс нь салган, өөрсдийнхөө ноёрхолыг тогтоохоор улаарч байгаа эрхэм гишүүд өнөөдөр УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьлаа. М.Энхболдыг хамгаалж, У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй танилц.

  1. МАНАН-гийн удирдагч, 60 тэрбумын хэргийн гол гэм буруутан, газрын наймаачин УИХ-ын дарга М.Энхболд
  2. 800 тэрбумын концессийн гэрээнээс болж огцорсон экс Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат
  3. Хонгорыг хордуулсан, ЖДҮХС-гаас охин, хүргэндээ мөнгө авч өгсөн, Бүлгийн даргын суудлаа огцорсон  Д.Хаянхярваа
  4. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн  худалдааны үнийг тогтворжуулах  дэд хөтөлбөрөөс 81.4 тэрбум төгрөг авсан  О.Содбилэг
  5. Бондны мөнгөнөөс 109,652 тэрбум төгрөгийг “МАК” компанийн нэрээр авсан  Н.Номтойбаяр
  6. АСЕМ-ийн мөнгөнөөс  60 тэрбум төгрөг авч хотхон барьсан “МCS”-ийн  Л.Энх-Амгалан
  7. БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа  Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв” –ийг хувьдаа завшсан Д.Оюунхорол
  8. УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрогтоо  бидон, гутал тараахаас өөр юу ч хийгээгүй М.Билэгт
  9.  Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж чадалгүй хариуцлага хүлээж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ
  10. Монголын Цөмийн санаачлага гэдэг төслийн хүрээнд Монгол улсад уран баяжуулах бүс байгуулж, бүс нутгийн тодорхой улс орнуудыг цөмийн түлшээр хангахыг санаарахсан, гадаадын даадын бэлтгэгдсэн агент  хэмээн  нэрэлэгдэж байсан УИХ-ын гишүүн А.Ундраа
  11. Гишүүн болонгуутаа 3 тэрбумаар байр худалдан авч,  Засгийн газрын хэрэг эрхэлэх газрын даргын суудлаа алдаж, байнга уурлаж явах болсон Ж.Мөнхбат
  12. Өөрийнхөө хувийн компанид 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авч өгсөн хэргээр  сайдын суудлаасаа буусан С.Бямбацогт
  13. Хятадуудтай хамтран төмрийн хүдрийг хятад руу зөөж, Оффшор бүст их хэмжээний хадгаламжтай болсон Б.Дэлгэрсайхан
  14. Төрсөн дүү Б.Одончимэгтээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Хүргэн дүү В.Үнэнбатыг  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  15. Хүүдээ ЖДҮХС-гаас  800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Сонгогчдоосоо уучлалт гуйхаас татгалзсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь
  16.  Ээжийнхээ нэр дээр ЖДҮХС-гаас  800 сая төгрөг авсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкинд зээлийн баталгаа гаргаж өгч  Монгол Улсыг 51 сая ам.долларын өрөнд оруулсан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  17. ЖДҮХС-гаас нийтдээ 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөг аваад эргүүлж төлөхгүй, Капитал банкаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд зээлж байгаа УИХ-ын гишүүн Н.Ундармаа
  18. МАХН-д элсэж, Н.Энхбаяраас урваж, Хүнс хөдөө аж ахуйн сайд болох гэж оролдоод бүтэлгүйтсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
  19. Архангай аймгийн төсөв хөрөнгийг үрэн таран хийсэн, хууль бус алт олборлогч компаниас хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж, ганц худагт хоригдож байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  20. М.Энхболдын шадар туслахуудын нэг. Нийслэлийн газрын наймааны хэрэгт нэр холбогдож явсан УИХ-ын гишүүн Д.Ганболд
  21. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйж байсан. MCS-ээс 18 тэрбум төгрөгөөр Гоёо ХХК-ийг худалдаж авсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
  22. Бөхийн өргөөг өөрийн болгохоор үндэсний бөхчүүдийг 10 гаруй жил талцуулан хэрэлдэж байгаа УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  23. МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд холбогдон АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  24. Засаг болгоноос сайдын суудал горилж, хоосон хоцорсондоо бухимдаж суугаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
  25.  Өөрөө, өөрийгөө огцруулахаар гарын үсэг өргөн барьсан ганц сайд. Түүнийг Хүрэлсүхийн хамгийн муу сайд нарын нэг гэдэг. Тэрээр сайд болонгуут яамны тамгыг хуурамчаар хийлгэсэн, нөхрийгөө “ Эрчим хүчний хөгжлийн төв”, ТӨХК, “УБДС” ТӨХК-ийн захирлааар, охиныгоо БОАЖЯ-ны  Аялал, жуулчлалын бодлого зохицуулалтын газрын  даргаар томилуулсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
  26. Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, 500 саяын авилгын хэргээр АТГ-т шалгагдаж байсан Ш.Раднаасэд
  27. Би та нараар ажлаа дүгнүүлэх болоогүй байна. Би чамайг гуйгаагүй шүү. Чи битгий давраад байгаарай” хэмээн өөрийн сонгогчдоо загнаж, М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны үеэр намынхаа нэрийг Өмнөговь аймагт шавартай хутгасан Ж. Амарзаяа

Эдгээр гишүүд яагаад гарын үсэг зурав. Тэдэнд ямар эрх ашиг байв. Дээрх 27 гишүүнийг үндсэнд нь “Өш хонзон өвөрлөгчид”, “Концессийн гэрээчид, “ЖДҮчид”, “Сайдын суудал горилогчид” гэж үндсэнд нь 4 ангилж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн “гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий. Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар “60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох. Одоогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна. Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж байцаагаагүй

Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурснаа өргөн барьж, улс төрийн хүрээнд зөрчил ихтэй байгаа. Энэ цаг үед АТГ-аас УИХ-ын зарим гишүүд, сайдууд болон гэр бүлийн гишүүдийг нь ЖДҮДС-гийн асуудлаар дуудаж байцаалт авсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.

АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан. Мөн сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.Батзоригоос өөр ямар нэгэн УИХ-ын гишүүдийг одоогоор дуудаж байцаалт аваагүй байгаа болно. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Прокурорын хяналт дор явуулж байна.

Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ыг улс төрийн үйл явдал дунд хавчуулах, нэр холбох, үйл ажиллагааг нь саармагжуулах элдэв санаа зорилготой мэдээ, мэдэгдэл тарааж байгааг эрс эсэргүүцэн үүгээр үгүйсгэж байна.Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэх болно" хэмээн хэллээ. 

МЭХ-г жагсаал хийхийг хориглосон учраас ээжүүд, эмэгтэйчүүд та бүхнийг сошиал орчинд нэгдэхийг уриаллаа

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 2017 оны 8 сарын 23нд  “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Баянзүрх Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд  2018 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр гаргасан  боловч шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэсэн мэдэгдэл ирсэн байна.

Мөн тус шүүх хурлын үеэр эмэгтэйчүүд нэгдэж тайван жагсаал хийх хүсэлтийг дүүргийн Засаг Даргын Тамгын Газар хүргүүлсэн гэтэл цагдаагийн болон төрийн хамгаалтанд байгаа газарт жагсаал цуглаан хийхийг хоргилосон гэдэгш хуулийн дагуу зөвшөөрөл олгосонгүй.

Иймд эмэгтэйчүүд ээжүүд та бүхнийг сошиал орчинд нэгдэж  бяцхан охины шүүх хурал хуулийн дагуу явагдаж гэмт хэрэгтнүүдийг зохих хуулийн хариуцлага хүлээлгэх шудрага үнэний төлөө “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ”-ийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдээс Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох амьд явах эрхэнд, тэр тусмаа насанд хүрээгүй 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдийг ял шийтгэлээс хэлтрүүлэх, хөнгөрүүлэх нь нийгэм дэхь шударга ёсны үнэлэмжид сөрөг муу нөлөөтэйг зориуд анхааралдаа авч хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга, хатуу шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна!

-Хэвлэл мэдээллийг бид хүчирхийллийг хүчгүйдүүлж аливаа мэдээлэл, зар сурталчилгаанд мэргэжлийн ёс зүйтэй, хүнлэг хандаж ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

-Монгол хүн танаас хэн нэгэнд үг хэл, үйлдлээр шууд болон шууд бусаар хүчирхийллийн аливаа хэлбэр илрэх тохиолдолд ХҮЧГҮЙДҮҮЛЭН зохих арга хэмжээ авах, цагдаа хуулийн байгууллагад мэдээллэж байхыг хүсч байна.

-Бүх шатны боловсролын байгууллага, багш нараас хүүхдийн хүмүүжилд нэн тэргүүний ач холбогдол өгч хүн болох, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд сургалтаа чиглүүлэхийг хүсч байна. 

-Эцэг эхчүүд та бид өөрсдөөсөө эхлэж үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд цаг гарган, бодитоор анхаарч  хүүхдүүд, тэр дундаа хөвгүүдээ зөв төлөвшил, зөв зан үйлд үлгэрлэн сургаж ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЬЕ олон нийтийн хөдөлгөөнд нэгдэе.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү “эрдэнэ” мэт эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөн үү

Өнгөрсөн жил АТГ-аас сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, олон нийтэд танилцуулсан. Тодруулбал,  төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан билээ. Эдгээр нэрс дотор эрхэм төрийн түшээ бүсгүйчүүдийн нэр багтаж нэлээд шүүмжлэл хүртсэн. Тодруулбал, уг жагсаалтад  УИХ-ын шүүн Агваанлувсангийн Ундраа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэр багтсан байсан юм. Мэдээлэл гараад жил болсон ч өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг зээл төлж, албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө" гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Дүү маань болохоор "Чи чадах юм уу" гэсэн нүдээр хардаг. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө хүнийг "Байж бай" гэчихээд шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудах аа анзаарч баймаар юм байна" хэмээн бэл бэнчингээ гайхуулж, түмэн олныг доромжилсон.Тэгвэл Б.Наранхүү гишүүн та дүүгээ анхаархаас гадна “эрдэнэ” мэт эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөн үү. Төрсөн эгчийнхээ төрийн сангийн зээлийг төлсөний дараа дахин төрийн ордонд мэдээлэл хийх биз ээ.

Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хаалаа

ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай зохицуулалт хийж байна. Тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар зохион байгуулжээ.

Мөн Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг хоёр эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна.

Ингэснээр урсгал сөрж аваар осол гарах зэргээс сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа оочер үүсгэхгүйгээр шуурхай зохицуулалт хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
illuminati united state
Сайн уу найзуудаа ...... Энд та АНУ-д хамгийн баян хүнтэй нэгдэж болно Их Британид дэлхийн аль ч өнцгөөс та гэрэлтүүлгийн ах дүүсийн сүмд нэгдэж, whatsapp +4368860326436 хаягаар холбогдож болно. ТАЙ
2019/03/20 129.205.112.145
Зочин
Айл болгон л зээлтэй ажилгүй болохоор яаж зээлээ төлнөө та нар ч яах вэ хүү багатай мөнгө авна бид нар 10% хүүтэй
2018/11/21 66.181.160.15
Зочин
Гашуун сухайтийн боомтийн ажил зогсчихлоо ажилгүй 12000 жолооч тэд нарийн ард хэдэн хүн байгаа бол төрийнтүшээдээ би ч гэсэн хэдэн сая төгрөг зээлээд амьдралаа дээшлүүлмээр л бна бага хүүтэй мөнгө з
2018/11/21 66.181.160.15