8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт хулгай хийдэг бүлэг хулгайчдыг илрүүлжээ

2018-11-21 09:13:00

Дундговь аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд сум дамжин хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт хүргэх ажлыг аймгийн хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн Хулд сумын харьяат А, О нарыг илрүүлжээ.
Сэжигтнүүд ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрхэлсэн  тодорхой ажилгүй аж. Тэд бүлэглэн Хулд сумтай хил залгаа Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын малчдын гэрээс хөөрөг, мөнгөн аяга, сувдан сам, даруулга, мотоциклийн сэлбэг, цахилгаан мотор, шатахуун цахилгаан үүсгүүр, худгаас ус соруулах шахуурга, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан байжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл