ӨНӨӨДРИЙН БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВААРЬ
11 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
- “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.