8o
Улаанбаатар хот
mobile menu

Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ

2018-11-21 10:16:07

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2018.11.21/ 00:00 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:08 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн О /30 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Г /9 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment