8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Оюунцэцэг: Бид нар үр хүүхдээ алдчихлаа. Өөр юу амсуулах гээд байгаа юм бэ

2018-11-21 10:27:00

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо  "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүж байна.  Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн , талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцож байна. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж. Шүүх хурлаас манай сайтын сэтгүүлч шууд дамжуулж байна. 

Талийгаач охины эмээ С.Оюунцэцэг: Шарилыг нь ухаад үзэх юм бол хэвлийн хөндийд ч эрхтэн байхгүй

Өнөөдөр бид үр хүүхдээ алдчихаад байна. Яагаад ингэж эрхээ хаалгаж боолгох ёстой юм бэ. Шарилыг нь ухаад үзэх юм бол хэвлийн хөндийд нэг ч эрхтэн байхгүй. Миний охин гэж хэлэх юм юу ч байхгүй. Зул, зураг хоёроор өнөөдөр голоо тэвтээж байна. Өнөөдөр шүүх хурлын гадаа манай гэр бүлийнхэн байгаа юм бариад л зогсож байна. Шүүх хурлын танхимд охиныхоо зураг зул хоёрыг бариад яагаад зогсож болдоггүй юм бэ. Хүний эрхийг дэндүү хааж байна. Жил гаруй энэ хэрэг дээр ажилалаа, үнэн бодьтой шийдэж байгаа нэг ч зүйл алга. Сэтгэл дутаж байна. Олон түмэн мэдэж байгаа ийм хэргийг ингэж шүүж байгаа юм чинь хөөцөлдөж чадахгүй айлууд хохироод л үлдэх юм байна. Миний хумсын чинээ охины нэр хүндэд алдаж байна. Биеэ, үнэлэгч байсан мэтээр ярьж байна. Манайх хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлээгүй. Бид нар үр хүүхдээ алдчихлаа. Өөр юу амсуулах гээд байгаа юм бэ. 

Талийгаач охины өвөө

Зөрчлийн тухай хуулиар 72 цагаас илүү саатуулахгүй гэсэн заалттай. Тухайн хоёр гэмт хэрэгтэн 72 цаг саатуулагдаж гараад бүтэн сар чөлөөтэй явсан. Би чинь өөрөө хуулийн хүн. Офицер хүн би. Бид нар гэмт хэргийн хойноос хөөцөлдөж явсан болохоос ийм юм тохиолдоно чинээ санасангүй. Маргалдаж хөөцөлдмөөргүй байна. Зүгээр л зөв шийдээсэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ooo
Biyee uneldeg, nasand hursen hun ch ingej aluulsan, aluurchin tsaaziin yal avah yostoi.
2018/11/21 71.229.165.236
хүн алах бол том нүгэл
хэн байх нь хамаагүй, хүн алсан л бол алсан. 16-аас доош насны хүүхэд, тэр тусмаа эмэгтэй хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн тохиолдолд цаазын ял өгдөг болох нь шударга
2018/11/21 124.158.113.11
Мядаг
АЛУУРЧИД ЭХ ОРНООСОО УРАВСН ХУЛГАЙЧИД НАРТ ЦААЗ ЯЛ ХЭРЭГТЭЙ ДАВАРЧ ГУЙЦЛЭЭЭ.ЭД НАРЫГ ТЭЖЭЭХ ГЖ ТАТВАР ТОЛЖ НАСАА БАРЖ БНА ИЙМ АМЬРАЛ ХЭН ХУСЭХ В ХОЙЧ УИХ ХУУУЛЬ НЭМЖ САНААЧЛААД ХЭРЭГГУЙ
2018/11/21 66.181.161.85