8o
Улаанбаатар хот
mobile menu

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо

2018-11-21 10:55:00

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд   "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал 10 цагт товлогдоод байсан. Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн , талийгаач охины ээж С.Баясгалан нар оролцох байсан боловч хариуцагч талын өмгөөлөгч яаралтай эмнэлэгт үзүүлэгт үзүүлэх болсон тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх хурал хоёр хоногоор хойшиллоо. 

Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. 

Мөн шүүх хурал хойшилсон талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал мэдээлэл өглөө. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ 2 алуурчинг олны өмнө нөгөөхөөсө нь дүүжилбэл таарна
2018/11/21 49.0.191.250
aagii
amiig amiar shuu
2018/11/21 202.9.41.73