8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд 65-уулаа байсан бол одоо 27-лхнаа үлдлээ

2018-11-21 13:50:03

Өнөөдөр Монголд засаглалын хямрал бус засаг баригчдын хэрүүл тэмцэл нүүрлэж, энэ хэрүүл тэмцэл бүхэл бүтэн улс орныг доргиож, ард түмнийг хөлдөө чирч эхлэв. Эв нэгдлийг эрхэмлэгч, төлөв түвшин гэх тодотголтой олон улс төрчдийн нүүрэндээ зүүсэн баг энэ хэрүүлийн үеэр хуурч унан, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ батлан харуулав. М.Энхболд гэдэг хүн АТГ-т шалгуулахгүй, УИХ-ын даргын суудлаас буухгүй хэмээн Засгийн газраа түлхэн унагаж, тэр ч бүү хэл МАН-ын 65 мандаттай УИХ-аа ч тараахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл М.Энхболд шийдсэн мэхээ хийж, улс төрөөс өөрөө, өөрийгөө түлхэн гаргаж байна. М.Энхболд  ард түмний эрх ашиг, улс төрийн нөхцөл байдал, намын эв нэгдэл, нэр хүнд гэдэг зүйлийг харах ч тэнхэлгүй, бодох ч завгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах рефлекстээ хөтлөгдөн шийдвэр гаргаж сууна. Тиймээс ч УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг удирдан орж, 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан намын дарга хүн өнөөдөр өнөөх Их хурлаа тараах, Засгийн газраа огцруулах бичигт гарын үсгээ зуртлаа аргаа баржээ.

Түүнийг дэмжигчид өдрөөс өдөрт цөөрч, хүч нь суларч байгааг М.Энхболд  сайн мэдэрч байгаа. Хоёрхон жилийн өмнө буюу 2016 онд  М.Энхболд УИХ-д  65 гишүүнээ дагуулан орж ирсэн. Харин нэг жилийн дараа буюу 2017 онд түүнтэй 32 гишүүн үлдсэн байсан. Гэтэл өнөөдөр тэр өөртэйгээ нийлээд 27-хон хүнтэй хоцров. Н.Энхбаярыг түлхэн унагах, эрх мэдэлд хэзээ нэгэн цагт хэрэг болно хэмээн 20 гаруй жилийн турш байгуулсан М.Энхболдын  “хотын фракц” аль эрт задран унаж, одоо М.Энхболд хэдүүлээ биш хэнтэйгээ үлдэх вэ гэсэн асуулт урган гарч байна. Магадгүй тэр нэг жилийн дараа гав ганцаараа ч үлдэж мэдэхээр байгаа юм. Яагаад хэмээн зарим хүмүүс асууж болох юм. Энэ асуултад хоёрхон хариулт л хангалттай.

Нэгдүгээрт, М.Энхболд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нийлж, тоглон МАНАН бүлэглэлийг үүсгэж, “шударга бусын хонгил”-г бий болгож байгаад олон тойрон хүрээлэгчид нь дургүй байна. 

Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилов. Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн Ж.Эрдэнэбат сайн ярьвал М.Энхболдын ээжтэй садан төрлийн хамаатай. Тиймээс тэр Ж.Эрдэнэбатыг өөрийнхөө дураар удирдаж байх тоглоомын ч гэж хэлж болох Засгийн газар байгуулж өгч, танхимын сайдуудыг нь сонгуульд мөнгө төлсөн, ирээдүйд мөнгө төлөх хүмүүс гэсэн хоёр ангилалтайгаар бүрдүүлж өгчээ. Харамсалтай нь түүний энэ шийдвэр МАН-ын олон гишүүдийн дургүйцлыг төрүүлж түүнээс холдох шалтгаан болсон.

М.Энхболд гэдэг хүн улс төрийн тавцангаас буух шатаа өөрөө угсарч байна. Маргааш М.Энхболд хэдүүлээ биш, хэнтэй үлдэх бол...?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ер нь ЗГ огцруулна гээд байгаа 27 бол ихэнх нь улс орны баялгыг эзэмшсэн олигархууд. Тэд энхболд эрх мэдлээсээ салвал бүх булхайг нь Хүрэлсүх дэлгэнэ гэдгээс үхтлээ айж байна Хүрэлсүхээс өөр тэднии
2018/11/27 202.179.31.41
Dulmaa
Setguulchee ta huulia unshij oilgochihiid niitlelee bichee. Bitgii niigmiig 2 huvaasan teneg yum bicheed bai.
2018/11/25 103.229.121.61
н
энхболдын ээжийн тал хятад гэдэг байх шүү..
2018/11/24 202.179.31.124
ард түмэн
хужаа Энхболд зайлаад өгөөч гай
2018/11/23 139.5.216.82
ард түмэн
энэ хужаа гаралтай хүнээс монголын улс төр салах хэрэгтэй бна аа тэгвэл төр цэвэршиж түмэн амгалан бодох бх гэж бодоод бхийн ард түмнийг срөөсөө бодохгүй бна гэдэг гадны хүний л сэтгэл шүү дээ
2018/11/23 139.5.216.82
Medne
Erdenebat Undraa duutaigee uldeh bailguidee badamjunai ebii nar orhih bhaa
2018/11/23 77.106.106.235
ҮНЭН
ГАЗРЫН наймаачин, төр бараадаж тэрбумтан болсон МАН+АН ын мафижсан бүлэглэлийн тулгуур М. ЭНХБОЛД саналаараа зай тавьж өгөх ёстой. ОДОО гэдийгээд байвал хөрөнгөө хураалгаад БҮР хэцүү газар очих болно.
2018/11/22 150.129.142.236