8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энх-Амгалан: АСЕМ, Дубайн гэх мэт хэдэн зуун тэрбумаар яригдах томоохон хэргийг мартагнуулах гэсэн улс төрийн тоглолт явагдаж байна

2018-11-21 14:14:00

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Засгийн Газрыг огцруулах эсэх асуудлаар тодрууллаа. Б.Энх-Амгалан гишүүн “Энэ цаг үед Монгол улсын төр, Монгол улсын засаг тогтвортой байгаасай гэж үзэж байна. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандсан нөхцөл байдлын хүрээнд Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг гартаа авах гэсэн ородлого цаашдаа улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Ийм жишээг гадны маш олон улс орны байдлаас харж болно. Тиймээс өнөөдөр Монголчуудад амин чухал хэрэгтэй зүйл бол төр засгийн тогтвортой байдал. Нийгэм эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлаа бид хангаж ажиллах ёстой. Тийм учраас Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Ер нь аливаа асуудлыг бид ул суурьтай бодитой харах ёстой. ЖДҮ-ийн асуудлыг өмөөрч, зөв гэж байгаа юм биш. ЖДҮ-ийн сангийн зээлийн мөнгийг та бүхэн бодоод үз. 40 тэрбум, АСЕМ-ын мөнгө 400 тэрбум. Утааны мөнгө 800 гаруй тэрбум. Шинэ нисэх буудал 750 тэрбум. Дубайн гэрээний хохирол 2 тэрбум ам.доллар. Нийгмийн анхаарлыг ЖДҮ гэдэг энэ асуудал руу хандуулаад тэр хөшигний, тайзны ард маш том үйл ажиллагааг хийх гэж байна гэж үзэж байгаа. Шударга ёсыг хэзээ ярьсан юм бэ? Энэ УИХ, Засгийн газрын үед л бид  дээр дурьдсан болоод тэр олон бондуудын асуудал, бэлэн мөнгө хэвлэсэн тухай, “Эрдэнэт”ийн 49 хувь, Тавантолгойн нүүрсний ордын хулгайн талаар ярилаа шүү дээ. Тийм учраас таалагдахгүй байх шиг байна. Тиймээс ч энэ засгийн газрыг тараая гэдэг асуудлыг гаргаад байх шиг байна. Улс орныг, төрийг ийм эмх замбараагүй байдалд оруулж Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа гишүүдийн талд би байгаа” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Монгол төр хулгайч нарын үүр болсон хулгайч нар төрийн нэрээр өөртөө тохирсон хууль хийж өөрсөдөө батлан дураараа хулгайлдаг юм шүү дээ Түүнийг тод жэшээ бол өөрийн чинь нэхээд байгаа энэ хэрэг
2018/11/22 103.10.23.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment