8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ онд 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлжээ

2018-11-21 15:33:05

Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3295 (5.4%)-аар, амьд төрсөн хүүхэд 3328 (5.4%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 10 дугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 286 (4.6%)-аар, амьд төрсөн хүүхэд 270 (4.3%)-аар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 10 сард 865 болж, өмнөх оны мөн үеэс 16 (1.9%)-гаар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1088 болж, өмнөх оны мөн үеэс 54 (5.2%)-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 10 дугаар сард 71 болж, өмнөх сараас 32 (31.1%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 97 болж, 25 (20.5%)-аар тус тус буурсан байна. 

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 10 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болсон нь өмнөх оны мөн үетэй адил байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 10 дугаар сард 11 болж, өмнөх сараас 5 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15 болж, өмнөх сараас 4 хүүхдээр тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний 10 сард 15 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 10 сард 23 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл