8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна

2018-11-21 16:06:47

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар  байр суурийг нь тодруулжээ 

-АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ?

Ж.Батзандан: Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх байх. Гэхдээ олон түмний санаа бодлыг бид сонсох ёстой. Дараагийн Засгийн газар нь ямар Засгийн газар гарч ирэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг татаж байна. Нөгөө л 60 тэрбумын мафийн бүлэглэл, өнөөх "Эрдэнэт”-ийн 51 хувийг авсан бүлэглэлийнхэн  нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж байна гэж сонссон. Тиймээс миний хувьд дараагийн засгийн газарт бүр мафийнхан гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Бүлгийн нөхдүүддээ ч бас сануулж хэлсэн байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий дээ. Мафийн бүлэглэлтэй тэмцэхгүй, харин ч мафийн бүлэглэлийг сэргээж Монголыг хорлох вий гэдэг дээр ул суурьтай хандас ёстой. Намаас өгсөн чиглэлийг харалгүй яахав гэхдээ улс орны эрх ашиг ард түмний санал бодлыг сонсох учиртай. 

-Таныг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй байх байр суурьтай байна гэж үзэж болох уу?

-60 тэрбумынхантай болон Засгийн газрынхантай хариуцлага тооцох хоёр чухал асуудал яригдаж байна. Миний хувьд идэж уусан хүмүүстэй нам харгалзахгүйгээр хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Ардчилсан Нам нухацтай ярилцах ёстой. Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнийг илүү нухацтай ярьж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой. 

Эх сурвалж: www.zarig.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Хүрэлсүхийн засагын газар огцрох юм бол цэвэр гадаадын луйварчин нарын тогтоолмын засагын газар би болно С Баяр С Баярцогт С Сайханбэлэг нар иргэж ирнэ Байгалын баяалагд гадныхан эзэн сууна
2018/11/22 103.10.23.75
иргэн
Батзандан ард түмний төлөө дуугардаг хүн Хүмүүс үүнийг даанч ойлгохгүй юм даа Хулгайч нартай хамат нэг тогоон дотроос тэмцэх замыг сонгосон хүнд маш ухаалах залжин ажилах шаардлаг би
2018/11/22 103.10.23.75
ггг
энэ далдага ямар хор найруулахад оролцож байгаа бол
2018/11/22 203.91.115.41
Го Фин Мин
Хятадаас ерөнхий сайд болох хүнийг урих хэрэгтэй.Махан толгойт монголчууд ууж идэж баахаас өөр юм чадахгүй гэдэг нь батлагдлаа.
2018/11/22 103.111.68.3
зориг
Хүрэлсүхийн засгийн газрын дараа Хаянхярваагийн тэргүүлсэн МАНАН-ын мафийн засгийн газар гарна гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гарчихвий энээ тэрээ гэж жүжиглэх ямар хэрэг байнаа.
2018/11/22 64.119.19.71
zail
2008 -7- 1 -nd ooriig ni dagasan olon tumnee "' tanhaichuud " gej doromjilson MUU nohor!!!!!!!!! Dur esgegch
2018/11/21 202.179.31.23
Barga
Sykhbaatart barga gej bkhgyishyy!!! Kheden dyrvedyyd l nemegded bgaa surag bsan?
2018/11/21 139.5.219.75
Иргэн
Нэг муу нутгархаж байгаамаадаа?! Нутгаа, бас намайг бодоорой л гээ биздээ?! Ионгол улс гэдэг ганцхан сүхбаатарын баргужд бишээ?!
2018/11/21 203.91.119.90
Иргэн
Нэг муу нутгархаж байгаамаадаа?! Намайг нутгаа бодоорой л гээ биздээ?! Монгол улс гэдэг ганцхан сүхбаатарын баргууд бишээ?!
2018/11/21 203.91.119.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment