09.00 цагт “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудал зургаадугаар давхарт болно.
13.00 цагт “Холидэй инн” зочид буудалд мэдээллийн хүртээмжийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэ үеэр сабтитл болон дохионы хэлийг телевизүүдэд нэвтрүүлэх болон веб сайтыг хүртээмжтэй болгох боломжийн талаар панел хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргана. Монгол Улсад нийт 103.000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 23.000 орчим нь мэдээлэл авах эрх нь зөрчигдсөөр байгаа аж.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт байгаль дэлхий өдрөөс өдөрт хүмүүсийн хязгааргүй хүсэл, эмх замбараагүй хэрэглээний улмаас доройтсоор байна. Бид байгаль дэлхийгээ хүнд хэцүү байдлаас аврахын тулд бага ч атугай өөрөөс шалтгаалж, хийж чадах зүйлсээрээ тус нэмэр болох цаг нэгэнт болжээ. Өнөөдөр дэлхийн дулаарал, байгаль орчины доройтолд хуванцар сав баглаа боодол, гялгар уутны хэрэглээгээ бууруулснаар дэлхий ээждээ ямар их хувь нэмэр болох талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд төслийн санаачлагч Канадын Элчин Сайдын Яам, төслийг хэрэгжүүлэгч “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ, хамтран ажиллагч Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Хоггүй монгол” ТББ оролцоно.
12.00 цагт МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
-Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улс-Европын холбооны хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт бага хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд болно. Нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин Traian Hristea нарын зочид оролцоно.