8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал оны эхний гурван сар төсөвгүй болно

2018-11-22 09:04:00

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Төсөв, Хууль зүйн байнгын хороо хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.  Энэ асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Хоригийг хүлээж авах ёстой эсэхээр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Монгол Улс 2019 оныг төсөвгүй угтах аюул нүүрлээд байгаа

-Энэ оны төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан бол хүлээж авч яриад байгаа зарим ортой асуудлуудыг нь тусгаад төсвийг баталж болно. Бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авахаар Монгол Улс 2019 оныг төсөвгүй угтах аюул нүүрлээд байгаа юм. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт “Төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан УИХ-аар хэлэлцэх шаардлага” гэсэн байна лээ. Төсвийг дахин боловсруулна гэдэг ердийн хугацаагаар бол 5-6 сар болох ажил. Засгийн газар маш хурдан ажиллаж бүх газраас саналыг нь авч өргөн бариад УИХ нэн яаралтай дөрвөн шатны хэлэлцүүлгээ хийхэд хамгийн багадаа хоёр сарын хугацаа шаардлагатай. Цагаан сараас өмнөхөн л төсөвтэй болно гэсэн үг. Түүн дээр Ерөнхийлөгч дахиад хориг тавьбал яах уу. Магадгүй наадам хүртэл төсөвгүй яавах аюул нүүрлэнэ. Төсөвгүйгээр улс орон ямар хүнд байдалд орохыг бүгд гадарлаж байгаа. Тиймээс бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй.

УИХ-ын гишүүн  З.Нарантуяа: Ерөнхийлөгч хориг тавьж төсвөө сайжруулах боломж олгож байна гэж бодож байгаа

-Ерөнхийлөгч хориг тавьж төсвөө сайжруулах боломж олгож байна гэж бодож байгаа. Гишүүд бас ингэж ойлгох хэрэгтэй.Төсвийг хүлээгээд авчихвал Монгол Улсын хөгжилд ямар эерэг нөлөөтэй вэ гэдгийг эхлээд бодох нь чухал.

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг АН-ын бүлэг дэмжинэ

 -Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг АН-ын бүлэг дэмжинэ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэд хэдэн шаардлага бий. Нэгдүгээрт, энэ төсвийн зардлыг хасах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйг дэмжсэн бодлого, өөрөөр хэлбэл бодит үйлдвэрлэлийг дэмжихэд тодорхой хэмжээний төсөв суусан байх ёстой гэдэг санаачилгыг дэмжиж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг дэмжих, дотооддоо хүнсний үйлдвэрлэлийг бий болгоход төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Гуравдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас бусад сангийн асуудлыг эргэж харах хэрэгтэй. Шаардлагагүй сангуудыг хаах ёстой.  

Ц.Нямдорж: Хоригийг хүлээж авбал оны эхний гурван сар төсөвгүй болох гээд байна

-Ерөнхийлөгч хоригтоо зураг төсөвгүй зүйлд хөрөнгө оруулалт хийлээ гэж шүүмжилсэн хэрнээ адилхан зураг төсөвгүй аж үйлдвэрийн паркт хөрөнгө оруулалт хийхийг шаардаад байх юм. Тиймээс хоригийг дэмжих боломжгүй болчихоод байгаа юм. Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал оны эхний гурван сар төсөвгүй болно. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mongoliin ard tvmen ugaasaa tsalin gej nymdorjiin sariin bugsnii salpitiknii mungu avch tvvniigee hulgaich luibarchin bank geh tonuulchdad tushaadag . avaagvitei ijil
2018/11/22 185.39.141.15
ИРГЭД
ТЭР ТӨСӨВ чинь цаагуураа УИХ-ны КАРМАНД ордог юм чинь Бсан ч бхгүй ч ЯЛГАА ЯЛГА
2018/11/22 202.179.27.187
zochin
МӨНХ-ОРГИЛ ГИШҮҮН ТӨСӨВ БАТЛАГДАХГҮЙ БОЛ 2019 ОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГЭЭР ЦАЛИНЖИЖ,ТЭТГЭВЭРИЙНХЭН 120,000 ТӨГРӨГ АВНА ГЭЭД ЮУ ЯРИАД БАЙСАН ВЭ. ИЙМ ХУУЛЬ БАЙДАГ ЮМ УУ
2018/11/22 66.181.166.134