8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэв

2018-11-22 09:19:27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүссэн маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд, тухайлбал,“хууль тогтоогч ньЗахиргааны ерөнхий хуульднэмэлт, өөрчлөлторуулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитой хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна” гэж дүгнэжээ.

ТиймээсМонгол Улсын Их Хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хууль болонЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт  “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна”,  “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь  зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”,  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж байна гэж Үндсэн хуулийн Цэц үзлээ гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment