8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ 7 хоногийн сүүлээр цас орж хүйтэрнэ

2018-11-22 09:37:06

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл