8o
Улаанбаатар хот
mobile menu

Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна

2018-11-22 09:57:45

“Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг тохиолдуулан УХТЭ-ээс иргэдэд антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үүсч буй хор уршгийг мэдээллэж, тэдний мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Улсын Их Дэлгүүрийн 2 давхарт  байгууллаа

Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болон резидент эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгсөн бөгөөд сувилагч нар иргэдийн биеийн жин, сахарын хэмжээг тодорхойлох болон эмнэлзүйн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл