Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Түүнийг огцруулахыг дэмжиж буй эсэхээр хоёр удаа санал хураасан юм. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн. Харин хоёр дахь санал хураалтаар гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Үүнээc нэг санал нь хүчингүйд тооцогдож, МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг огцруулсан. Түүнийг огцруулсанаас хойш энэ даваа гарагт Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа. Харин энэ талаар бие даагч УИХ-ын гишүүн С.Жавхлан ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэ газар ямар хүмүүс бугларч, бугшсан байдгийг Монголчууд харлаа. Тиймээс хоёуланг нь дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ. Энэ 65 ээлжилж хоолонд ороод таарлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэн ч намайг сонсоогүй. Товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Миний байр суурийг сонсож байгаад би бүр гайхаж байна. Та нар намайг биш энэ хулгайчуудаа сайн ажигла. Хоёр тал болсон энэ хүмүүсийг харж байгаа. Би аль ч талд нь орохгүй. Харж л байя. Тэд нар намайг "Яах гэж байна" гээд л тойрч гүйлдээд байна. Чуулганы танхимд нэг нэгнийхээ товчлуурыг дараад сууж байдаг 10-аадхан хүн байдаг. Миний хараагүй танихгүй хүмүүс байдаг ш дээ. Тэр нэг цагаан юмыг нь авчирч хийгээд л найзынхаа саналыг нь өгөөд байдаг. УИХ-ын гишүүдэд сайн хагаралдаад бай гэж хэлмээр байна" хэмээн хэллээ.