8o
Улаанбаатар хот
mobile menu

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ОРОСЫН АРМИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ОРОЛЦЛОО

2018-02-24 15:00:00

Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн  арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж , ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Мөн ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Түүх сөхвөл, 1918 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Зөвлөлт Орос Улсыг гадаад дотоодын дайснаас хамгаалах зорилгоор Ажилчин, Тариаланчдын Улаан арми, флот байгуулагдаж, хоёрдугаар сарын 23-нд сайн дурынхныг элсүүлж эхэлжээ. Тиймээс хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаан армийн төрсөн өдөр буюу ойн баяр тохиосон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment