УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Тодруулбал, өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт тавьсан хоригтоо тодотгол ирүүлсэн тул МАН-ын бүлэг дахин хуралдаж уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай байсан тул нэг өдрийн хугацаатай завсарлага авсан юм.
Намын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргасны дараагаар холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж санал дүгнэлтээ гаргана. Ингээд үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн тодотгол оруулсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Учир нь хориг хэлэлцэх хуулийн хугацаа энэ сарын 28-ны өдөр хүртэл байгаа бөгөөд энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган ганцхан маргааш л хуралдах хуваарьтай байгаа юм.