8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2018-11-23 08:55:19

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 24-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр. Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 2-7 градус хүйтэн,  Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл