8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Төрийн албан хаагчид осолдсон хэргийг Засгийн газар нууцлахыг оролдоогүй

2018-11-23 09:05:00

Орон нутагт төрийн албаны шалгалт хийхээр явсан алба хаагчид зам тээврийн осолд өртөж, дөрвөн хүн гэмтсэн талаар бид мэдээлэсэн билээ. Осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 километрт, Солонготын давааны өвөрт болсон байна. Энэхүү төрийн албаны шалгалтын багт Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон бусад яам, агентлагын албан тушаалтнуудын зорчиж явсан аж.  Автомашинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн зорчиж явсан бөгөөд эмэгтэй зорчигч ухаан ороогүй байгаа гэх мэдээлллийг эх сурвалж өгсөн юм.

Тэгвэл ослын талаар  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны шалгалтын ажлаар Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилчид явж байсан. Одоогоор нисдэг тэрэг явуулаад байна. Эрүүл мэндийн байдалд онцгой анхаарч ажиллана.  Бид Цагдаагийн газраас мэдээ авсан. Хүмүүстэй нь холбогдсон. Холбогдох ажлыг хийж байна.Ослын шалтгаан нөхцөлийг Замын цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба зохих журмын дагуу гаргана. Урьдчилсан мэдээллээр Солонготын даваан дээр машины дугуй хагарснаас нэг машин осолдсон гэсэн мэдээ ирээд байна. Одоогоор гурван хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүний биеийн байдал хүндэвтэр наашаа ирж байгаа. Нарийн шинжилгээ хийж байж эмнэлгийн дүгнэлт гарна. Засгийн газар энэ хэргийг нууцлахыг оролдоогүй. Бүгд ил тод байгаа” гэжээ. 

Ослын талаар Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт шалгалт хийж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны салбар зөвлөлөөс бичиг явуулаад хүн хүч дайчилж авч явсан. Харин манай яамнаас хоёр мэргэжилтэн явсан юм. Биеийн байдал нь тааруухан эмнэлэгт байгаа гэж сонслоо" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hunii mug uzeh gj yavsan um bna hoorhiis
2018/11/24 124.67.21.74
irgen
ene heden hulgaich narig harahaar booljis tsutgah um
2018/11/23 66.181.180.209
irgen
erguu dolir pizdagiin sanaachilsan ajil
2018/11/23 183.177.98.182