8o
Улаанбаатар хот
mobile menu

“СӨҮЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯРИА ХЭЛЦЭЛ 2018”-Д ОРОЛЦЛОО

2018-09-19 14:00:00

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2018 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд дэлхийн 52 орны батлан хамгаалахын удирдах төвшний болон 3 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон "Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлцэл 2018" зохион байгуулагдлаа.

Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон талт аюулгүй байдлын яриа хэлцэлд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Яриа хэлцлийн үеэр "Тогтвортой энх тайван: Мөргөлдөөнөөс хамтын ажиллагаа" гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах; Зүүн Хойд Азийн стратегийн түншлэл; Хүчирхийлэл, заналхийлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн батлан хамгаалах хамтын ажиллагаа; Далайн аюулгүй байдал гэсэн үндсэн 4 хэлэлцүүлэг явагдсан ба Энхийг сахиулах ажиллагаа, Терроризмтэй тэмцэх ажиллагаа, Эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа, Кибер аюулгүй байдлын талаар салбар хэлэлцүүлэг явагдсан юм.

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мү нээлтийн ёслол дээр тэмдэглэхдээ, "Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлцэл 2018" нь Солонгосын Хойг, Зүүн Хойд Азид төдийгүй дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдалд өөрийн хувь нэмрийг оруулах бүс нутгийн томоохон арга хэмжээ болж өргөжиж байгаа"-г онцоллоо.

Энэ удаагийн яриа хэлцэл нь оролцогчийн тоогоороо төдийгүй хэлэлцэж буй хэлэлцүүлгийн агуулгаараа өмнөх хэлцлүүдээс өргөжиж зөвхөн Солонгосын Хойг, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцээ зогсохгүй дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдал, энх тайван тогтвортой байдлын тухай хэлэлцэж, санал солилцсоноороо онцог байлаа. 2018 онд хоёр Солонгос улс спортын арга хэмжээнд нэгдэн оролцсоноос хойш хоёр Солонгос улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт, БНАСАУ-ын удирдагч, АНУ-ын Ерөнхийлөгч нарын 6 дугаар сард Сингапур улсад зохион байгуулсан уулзалт зэрэг нь Солонгосын хойгт тодорхой хэмжээгээр тогтвортой байдлын бий болгож сөргөлдөөнийг намжаах эхний томоохон алхмууд болсныг оролцогчид онцолж байсан юм. Цаашид Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс бүр мөсөн зогсоох, тэдгээрийг баталгаажуулан олон улсын механизм бүрдүүлэх, БНСУ болон АНУ түүний холбоотнуудыг БНАСАУ-ын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийх, НҮБ-ын хоригийн дараагийн алхмуудыг хийх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх нь тогтвортой энх тайвныг энэ бүс нутагт тогтоох эхний алхмууд байх болно гэдгийг хэлэлцүүлгийн үед онцолсон.

Мөн энэ үеэр "Төв Ази болон БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд нарын уулзалт", "ACEAH-ны орнуудын болон БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд нарын", "Кибер аюулгүй байдлын ажлын хэсгийн уулзалт" зэрэг олон талт уулзалт зохион байгуулагдлаа. Түүнчлэн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ИБУИНВУ-ын Батлан хамгаалахын төрийн сайд ноён Эрил Хови, БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Сү Жүн Сөк нартай уулзалт хийж батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Сөүл хотноо зохион байгуулагдсан "Батлан хамгаалахын үзэсгэлэн"-д оролцож, зэсвэг, техниктэй танилцлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment