Америкийн “GO Banking Rates” цахим хуудас Монгол улсыг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын тоонд оруулсан байна. Тус сайт амьдрахад хамгийн хямд өртөгтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг сүүлээсээ 10 дугаар байранд буюу 103 дугаарт оруулжээ. Манай улс дээрх жагсаалтад Сингапур, Кувейт, Исланд, Норвеги, Гана, Швейцарь, Хонконг, Багамын арлууд болон Бермудын арлын хамт сүүлийн байранд жагсчээ. Тэд жагсаалтыг гаргахдаа амьдралынх нь нөхцөлийг АНУ-ын Нью-Йорк хотынхтой харьцуулжээ. Ингэхдээ тэд хүн амын худалдан авах чадвар, орон сууцны түрээсийн өртөг, хүнсний бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээний үнэ, түрээсийн индекс, хүнсний бүтээгдэхүүний болон хэрэглээний үнийн индекс зэрэг шалгуураар үнэлж дүгнэсэн байна.
Монгол улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын тоонд багтжээ
2016-02-24 12:51:00